Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Ерөнхийлөгчид биечлэн танилцуулав

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.

2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлаад байгаа билээ.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл Мэдээллийн Алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
639724
1 эможи

keyboard_arrow_up