ХӨШИГНИЙ АРД: АН-ын 6 гишүүн ҮХНӨ-д саналаа өгч “БҮЛГИЙН ДАРГА, САЙД” -ын суудлаар наймаалцжээ

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Үндсэн хуулийн цэцээс "давхар дээл"-тэй холбоотой заалтыг хүчингүй болгох тогтоол гаргаснаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байсан.  Энэ дагуу УИХ хоёрхон цагийн дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав.  Ингэснээр Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ УИХ-ын хэдэн ч гишүүн оруулах боломжтой боллоо.

Тэгвэл өчигдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы санал хураалтаас харахад Монгол ардын намынхан нэлээд сандарсан харагдлаа. Учир нь  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийг төслийг батлахын тулд заавал УИХ-ын нийт гишүүдийн 4/3-ын ирцтэй, 57 гишүүн гишүүн дэмжсэн байх ёстой.  Харин өчигдрийн чуулганы хуралдаанд  Т.Доржханд гишүүн ганцаараа эсрэг санал өгсөн. Өөрөөр хэлбэл, МАН-ын нийт 62 гишүүнээс 55 гишүүн,  АН-ын бүлгийн Ш.Адьшаа, Б.Бейсен, Н.Ганибал, С.Одонтуяа, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын 6 гишүүн  “давхар дээл” тайлах Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж кнопдсон. МАН-ын  бүлгээс 7 гишүүн нь хуралдаа оролцоогүй байсан бөгөөд хэрвээ АН-ын бүлгийн гишүүд дэмжээгүй байсан бол хуулийн төсөл нь унах байлаа.

Ямартай ч АН-ын бүлгийн 6 гишүүн байгаагүй бол МАН-ынхан "давхар дээл" өмсөж чадахааргүй байсан учир хариуд нь “БҮЛГИЙН ДАРГА, САЙД” -ын суудлаар наймаалцсан гэх мэдээлэл үнэн байгаа бололтой. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
639707
2 эможи

Зочин
2022-08-26 20:43
Угаасаа цайчихсан хулгайч, луйварчин, архичин, завшигчид
Зочин
2022-08-26 13:09
Бузрууд
Одон
2022-08-26 10:46
Бусад нь байг гэхэд Одонтуяа гишүүнийг ийм муухай юманд орно гэхэд үнэхээр гутаж байна. Нөгөөдүүл нь тэртэй тэргүй цайчихсан хулгайч нар юм
keyboard_arrow_up