УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хоёрхон цагийн дотор ШУУРХАЙЛАВ
2022 оны 8 сарын 25
Үндсэн хуулийн цэцээс "давхар дээл"-тэй холбоотой заалтыг хүчингүй болгох тогтоол гаргаснаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд буй.
Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэр бүхий гишүүд өнөөдөр өргөн барьсан.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд оролцож байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Гишүүд үг хэлж дууссаны дараа хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн санал хураав. Чуулганд 76 гишүүнээс 63 гишүүн ирсэн бөгөөд 62 нь уг хуулийг төслийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэх шилжүүллээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
639681
2 эможи
Зочин
2022-08-25 17:00
Өөрсдөдөө таарсан хууль битгий чатлаарай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс