Д.Ганбат: Одоо олон сайд солигдох байх, ачааллыг ард түмэн даахгүй шүү

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 13.30 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Үүний цаад үр дагавар хүнд л дээ. Би Үндсэн хуулийн Цэцийг гэмт хэрэг хийчихлээ гэж үзээд байна. Энэ гэмт хэргийн захиалгыг хэн өгөв? Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна вэ? Захиалагч нь хэн юм бэ? Энэ нь цаашаа үргэлжлээд, төгс төгөлдөр болох гээд байна. УИХ үүнийг шалгуулах ёстой юм биш үү? Хэрвээ та нар шалгуулахгүй юм бол ард түмнээс мандат аваад энд сууж байгаа хүний хувьд би шалгуулъя гэж бодож байна. Манай нам ч шалгуулах байх. Бүх юмыг эсрэгээр нь шийдээд байна. Ерөөсөө авлига, албан тушаалын гэмт хэрэг чинь ердийн зүйл болчихсон. Үндсэн хуулийг хулгайлах, засварлах эрхгүй, манах этгээдүүд нь хүртэл хийдэг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нь үүнийг хийгээгүй гэж бодож байна. Энийг цаанаас нь хүмүүс захиалсан байх. Улс төрийн хүчин ч байж мэднэ, ямар нэгэн хүмүүс ч байж мэднэ. Энийг ард түмнээсээ асуух ёстой. Ард түмэн юу гэж бодож байгаа юм бэ? Биднийг ядуу амьдруулаад байгаа ч гэсэн бас нэг Үндсэн хуультай оронд амьдарч байна гэж бодоод ард түмэн маань яваад байдаг байсан. Одоо тийм биш болчихож л дээ. Би энэ хэргийг хэн нэгэн захиалсан гэж үзэж байна.  Үндсэн хуулийн Цэцийн дунд, бага суудлын хуралдаануудыг хийгээд, энэ асуудлыг хэлэлцээд, засварлаад явах боломж байсан. Гэтэл ямар ч хэлэлцэх боломжгүйгээр Их суудлын хуралдаан хийгээд шийдчихсэн. Үүнийг ойлгоод, хоёр гишүүн нэрээ татаж байгаа юм байна. Манай намын бүлгийн гишүүн, ХҮН-ын гишүүн нэрээ татаж байгаа юм байна. Танайхан дангаараа үлдэж байна. Ингээд цааш яваад байдаг, гэмт хэрэг чинь улам лавшраад байгаа юм биш үү? Ард түмэн харж байгаа. Ард түмнийг ингэж доромжилж болохгүй л дээ, та нар. Африкийнхан ч ийм байхгүй. Үлдсэн, дэмжсэн хүмүүс нь гарч ирж байна. Одоо захиалагч нь гарч ирэх байх. Үүний үр дүнд олон сайд солигдох байх. Ачааллыг ард түмэн даахгүй шүү. Яаж гүйцэтгэх засаглалаа хянах юм бэ? 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639651
1 эможи

keyboard_arrow_up