Г.Занданшатар: Т.Доржханд аа, нэг намын дарга загнаад Үндсэн хуулийг өөрчилдөггүй юм

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. 

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 13.30 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар: "Бид нар Үндсэн хуулин дээр гараа тавьж байгаад Үндсэн хуулиа дээдлэнэ, сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн. Бүх зүйл хууль дээдлэх ёс, зарчимд нийцэх ёстой. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой холбоотой асуудлыг л хэлэлцэж байна. Үүнээс өөр буюу Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад гайхамшигтай сайхан болгох саналыг Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу л шийдэх ёстой. Уг хуулинд хуульд зааснаар өөрөөр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдахыг гэмт хэрэг гэж үзнэ гэж заасан. Түүнээс биш нэг намын дарга загнаад Үндсэн хуулийг өөрчилчихдөг байх ёсгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
639646
3 эможи

Зочин
2022-08-24 18:28
Харлайсан матрыг бнга хатавчинд суулга
keyboard_arrow_up