З.Мэндсайхан: 10 нэр төрлийн ногоонд ХҮНСНИЙ УРАМШУУЛАЛ олгоно

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай нь холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан " Хөдөө аж ахуйн зээл дээр өнгөрсөн жил 180 тэрбум төгрөгийн гурван үе шаттай гаргахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 245 тэрбум төгрөг олгосон байна.

  • Ноолуур бэлтгэхэд 145 төлөвлөснөөс 100 тэрбум  төгрөг олгосон 
  • Газар тариаланд 101 тэрбумаас 71 тэрбум төгрөг олгосон
  • Төмс хүнсний ногоонд 50 тэрбумаас 27 тэрбум төгрөг ногоочид руу гарсан байна.
  • Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрүүдэд 40 тэрбум төгрөгийг хавар гаргаснаас гүйцэтгэлээр 38 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Энэ жилийн намрын ургац хуралтын дүн дээр үндэслэн 10 нэр төрлийн ногоонд хүнсний урамшуулал олгоно. Үүний цахим бүртгэлийн программыг хийж, бүх тариаланч, ногоочдтой уулзаж сургалтуудыг хийсэн. Ингэснээр Хөдөө аж ахуйн зээл дээр ногоочид  зээл авах баталгаа нь болох юм." гэв.

Arslan.mn

Мөн тэрбээр "Дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргах асуудлаар шийдвэр гаргуулахаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулсан байгаа. Цаашид экспортолно. Засгийн газраас тавьж байгаа гол шаардлага бол эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан махаа л гаргая гэж байгаа. Түүнээс экспортыг хаана, хорино гэсэн ойлголт байхгүй. Дарханы арьс ширний цогцолборын хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компани байгууллаа. Техник эдийн засгийн үндэслэлээ бүрэн боловсруулж дууслаа.

Барилга угсралтын ажлын тендер зарласан. Сонгон шалгаруулалт дууссан. Шаардагдах бичиг баримтууд бүрэн дуусч байна. Италийн талтай хамтарч байгаа. Энэ хүрээндээ тоног төхөөрөмжийнхөө сунгалтыг хийгээд явж байна. Энэ ажил есдүгээр сард нэлээн урагшилна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639632
0 эможи

Зочин
2022-08-24 12:59
Махаа нийслэлийн хүнсний захуудаас бэлтгэдэг биз дээ? Мах олдохгүй магнаг болох нээ? Махны дотоодын үнэ экспортоос ч үнэтэй байхад!! Нийт хохирч нэг хэсэг хүн баяжих уршигтай шүү! Ямар мангарууд вэ?
Зочин
2022-08-24 12:11
МАХ ЭКСПОРТЛОХ ЯАХ БЭЭ...НААД ЮМ ХИЙДЭГГҮЙ МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫНХАА ХҮМҮҮСИЙГ АЖИЛЛУУЛЖ МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛ...
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up