Н.Анхбаяр: Томилгоо яриад таалагдаагүй болохоор Т.Аюурсайхан гишүүн над руу дайрлаа
Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг буюу ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүүг загнав.
Тэрбээр "Тэгэхэд ярьж байгаа өнгө аяс чинь таалагдахгүй байна гээд утсаа шидчихэж байна. Хууль үйлчлэхгүй болохоор тэгдэг юм уу. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхаа өмнө хариуцна гэж юу байдаг юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж буй хуулийг зөрчиж байгаа шүү. Сургалтын төлбөрөө төрөөр даалгачхаад, ирээд төрд таван жил ажиллаад цайруулчихдаг. Яасан сайхан юм" хэмээсэн билээ.
Тэгвэл, энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Томилгооны асуудал яриад, таалагдаагүй болохоор..." хэмээн пост бичиж, Т.Аюурсайхан гишүүнтэй чаталсан чатаа дэлгэсэн байна.