Үе үеийн УИХ-ын дарга нар уулзалт хийв

2022 оны 7 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар үе үеийн Улсын Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб 2020 онд байгуулагдаж, өнөөдөр (2022.07.04) ээлжит уулзалтаа хийв.

Уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан

  • Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он),
  • Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он),
  • С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он),
  • Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он),
  • Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он),
  • Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он),
  • З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он),
  • М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он) нар оролцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, гишүүд харилцан туршлага, санал, зөвлөмж солилцлоо.

Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
638433
5 эможи

Зочин
2022-07-04 21:23
Энэ нөхдүүд юу хийсэн юм бэ. Өөрсдөө л баяжиж хөлжсөн байх. Үгүй бол улс нь дампуурлаа зарлах дээр тулахгүй л байсан байх
Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up