ХОМ: Ш.Адьшаа гишүүн жилийн орлогоо 4 тэрбумаас 344 сая болгож огцом бууруулж “НУУН ДАРАГДУУЛСАН” уу?
УИХ-ын гишүүд орлого хэд дахин бууруулж, нуун дарагдуулсан асуудал үе үе гардаг. Тэгвэл 2021 онд зарим гишүүдийн орлого огцом буурчээ.
Тэдний нэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн жилийн орлого 2021 онд огцом буурч, өнгөрсөн 2020 онд жилийн 4 тэрбум 592 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд жилийн 344 сая төгрөгийн орлоготой гэж огцом бууруулж мэдүүлсэн нь анхаарал татаж байна.
Ш.Адьшаа гишүүнийх 4 тэрбум 121 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. Мөн Sonata, Land Cruiser 200, Mercedes Benz G 500 загварын гурван машинтай. Эдгээрийн үнэлгээ нь 822 сая төгрөг байна.
969 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын 97 адуутай. 890 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй бөгөөд дансандаа 1 тэрбум 649 төгрөгтэй байна.
Дэлгэрэнгүй ЭНДЭЭС орж үзнэ үү.