ХОМ: Г.Амартүвшин гишүүн 7 тэрбумын ТАВАН орон сууц, 9 компаниас ХУВЬ ЭЗЭМШДЭГ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний жилийн орлого 79 сая төгрөг бөгөөд таван орон сууц, гурван авто зогсоолтой байна. Хөрөнгийн үнэлгээ 7 тэрбум 43 сая төгрөг байна.
Үүнээс харахад олсон орлого, хуримтлуулсан хөрөнгө хоёр нь тэнгэр газар шиг ялгаатай байгаа юм.
Мөн 480 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mercedes Benz, G 55 AMG загварын машинтай, 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
Дансандаа 122 сая төгрөгтэй, 417 сая төгрөгийн авлагатай гэжээ.
Гишүүн 1 тэрбум 25 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн бол Эрксис Монголиа ХХК, Вла Монголиа ХХК, Тэгш булан ХХК, Амар асар ХХК, Уяач апп ХХК, Би Ди Нолар ХХК, Монгол сийлбэр ХХК, Тэгш Тайшир групп ХХК, Вонтайм ХХК-иудаас хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний бүрэн эрхээсээ түдгэлзэхээр болсон ч түүнийг ангийнхан нь авч үлдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудлаар шалгагдаж байгаа билээ.
Дэлгэрэнгүй ЭНДЭЭС орж үзнэ үү.