ХОМ: УИХ-ын гишүүн П.Анужин 242 хурдан удмын адуутай, жилийн орлого нь 40%-иар НЭМЭГДЖЭЭ

2022 оны 7 сарын 01

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын тэр дундаа УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд нарын хөрөнгө, орлогыг нийтэд ил болголоо. Уг мэдүүлэгт УИХ-ын 15 гишүүн хурдан удмын адуутай болохоо мэдэгдсэн байна.

Тэр дундаа УИХ-ын гишүүн П.Анужин хурдан удмын 242 адуутай гэж мэдүүлжээ. 

П.Анужин гишүүн 2021 онд 1222 тооны мал тоолуулсан байна. Эдгээр нь нийт 1 тэрбум 325 сая төгрөгийн үнэлгээтэй байна.

Өөрийн гэсэн бизнесгүй П.Анужин гишүүний хувьд 2020 онд 103 сая төгрөгийн жилийн орлоготой байсан бол 2021 онд 140 сая төгрөг болон нэмэгджээ.

П.Анужин гишүүнийх нэг орон сууцтай,  280 сая төгрөгийн үнэлгээтэй Toyota Prius, Toyota Alphard загварын машинтай гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
638378
2 эможи

Зочин
2022-07-03 02:23
Хэрэгтэй юм хийж,санаачлав,хууль батлуулав гэж ердөө яригдахгүй юм даа.ингэж луйвардлаа тэгж шуналтлаа л гэж бичигдэх юм даа.
zochin zochin
2022-07-02 10:08
Хараал ид
BAT
2022-07-01 23:33
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up