З.Мэндсайхан: Хүнсний хангамж, аюулгүй байдал дээр энэ онд дэвшил гаргах БОДЛОГЫН үндсэн ӨӨРЧЛӨЛТҮҮД хийнэ

2022 оны 6 сарын 16

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ болон холбогдох албаныхан гишүүдийн асуултад хариулж байна. Манай улсын хувьд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тал дээр энэ онд дэвшил гаргах, бодлогын үндсэн өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байгаа талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун: Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилт бол хамгийн чухал. Тэгэхгүй бол Монгол Улс импортын бүтээгдэхүүнээс хэт хараат байна. Нийт 17 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн татварыг багасгах, нэмэгдүүлэх асуудлыг дараагийн шатны хуулиар зохицуулна. Хоршооны хувьд найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Үндэсний үйлдвэрийг дэмжихэд жижиг, томоор ялгахгүйгээр төлөвлөгөөний дагуу дэмжээд явна.

Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Малын эрүүл мэндтэй холбоотой байнгын хорооны тогтоол гарсан. Таван жилийн хугацаанд 145 тэрбум төгрөгийн вакцинжуулалтыг жилд хоёр удаа хийхээр болсон. Хоршооллыг дэмжих хүрээнд хөтөлбөрт 8.5 тэрбум төгрөг тусгасан байгаа. Гэхдээ зөвхөн хөтөлбөрөөр арга хэмжээ аваад дуусна гэж харж болохгүй. Цаашид ЖДҮ-г дэмжих тал дээр анхаарч ажиллана. Өрхийн аж ахуй болон хоршооллыг дэмжих чиглэлээр нийт найман тэрбум төгрөг хөтөлбөрийн хүрээнд суусан. 

Хөтөлбөр үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа. Хүнс, газар тариалан, мал аж ахуй гэхчлэн таван бүтэцтэй. Эхний ээлжид 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг бүрэн хангах тухай авч үзсэн. Ирэх таван жилд 145 тэрбум төгрөгөөр малаа эрүүл болгох асуудлыг эхний ээлжид авч үзсэн. Биолбэлдмэлийн үйлдвэрт одоогоор вакциныг үйлдвэрлэх явж хэрэгжиж байгаа. Үүнийг цаашид өргөжүүлээд явна. Цаашид гарал үүсэл тодорхой, дундын буюу ченж худалдан авагчийн харилцааг зохицуулах зэрэг зохицуулалт хийхээр болсон. Хүүхдүүдэд өгч байгаа махны эрүүл ахуйг ч анхаарна.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: Сая махны дуулианыг манай улсыг муухай харагдуулах зорилготой ажил явчих вуу гэж харсан. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүдээ экспортлох эрхийг нь нээлттэй байлгамаар байна. Хууль бусыг нь хорих нь зөв. Хэрэв махны үйлдвэрлэл зогсвол хүнс, хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн хүндрэл учрах эрсдэлтэй. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал экспортлохоо болих шийдвэр гаргасан. Гэхдээ зөвхөн дулааны аргаар боловсруулсан мах гэдгийг сануулъя. Мэдээж махны экспортод монголын нэр хүнд яригдаж байгаа. Сая асуудал үүсээд шалгалтаар явж байхад олон зөрчил илэрсэн. Тиймээс хяналтыг цаашид чангатгаж, махны хяналтын төвүүд мэргэжлийн хяналтынхантай хамтарч ажиллана. Нийт хэчнээн тонн шаардлага хангаагүй мах байна түүнийг хураасны дараа экспортыг хэвийн үргэлжлүүлнэ. 

Экспортоо дэмжинэ гээд хууль дүрэм зөрчиж болохгүй. Мөнгө чухал хэдий ч Монгол Улсын нэр хүнд хамгаас чухал. Тиймээс шат дараатай арга хэмжээнүүдийг аваад явна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хүнсний салбарт хувьсгал хийхээр оруулж ирж байгаа маш том бодлого, хууль гэж харж байна. Хөдөөгийн ард түмэн өндөр хэмжээнд хүлээн авч байгаа шүү. Ажлын хэсэгт орж ажилласан. Хэдэн зүйл дутуу байна. Малын эрүүл мэндийг таван жилийн хугацаанд бүх өвчнөөс нь салгахаар зааж өгсөн.

   
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637988
0 эможи

Зочин
2022-06-18 01:24
Дараачийн сонгууль ойртхоор сайхан жүжиг тоглох юм даа
keyboard_arrow_up