ИРЦ: УИХ-ын чуулганы хуралдаанаас хамгийн олон цаг ХОЦОРСОН ГИШҮҮД

2022 оны 5 сарын 27

Arslan.mn

УИХ-ын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ  мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Шинээр батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гуравдугаар сарын 14-ний өдрөөс мөрдөгдөж байгаа.

Хуралдааныг тасалсан, хоцорсон гишүүдэд анхааруулга, огт таслаагүй хоцроогүй гишүүдэд талархал хүргүүлээд байна. 2022 оны хаврын ээлжит чуулганы гурав, дөрөвдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээг олон нийтэд танилцуулж байна.

Гуравдугаар сард УИХ-ын чуулган долоон удаа хуралдахад 18 гишүүн тасалсан байна. Харин найман гишүүн хуралдаанаас хоцорч, 62 гишүүн огт таслаагүй.

Дөрөвдүгээр сард чуулган 12 удаа хуралдахад 20 гишүүн тасалж, 57 нь хоцорч, 56 гишүүн огт таслаагүй байгаа юм. 16 гишүүн огт тасалж, хоцроогүй байна.

Б.Баатарбилэг, Г.Занданшатар, Ц.Идэрбат, Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ зэрэг гишүүн гурав, дөрөвдүгээр сарын чуулганыг нэгдсэн хуралдааныг огт тасалж, хоцроогүй байгаа юм." гэв.

Хуралдаанд хоцорсон, тасалсан цагийн үзүүлэлт:

  • УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут
  • УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг
  • УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг
  • УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг
  • УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Анандбазар 5 цаг 15 минут
  • УИХ-ын гишүүн Т.Аубакар 5 цаг 26 минут
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут
  • УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637413
0 эможи

Зочин
2022-05-29 16:56
Чуулганы хуралдаандаа суудаггүй юм бол яах гэж үхэл алдаж гишүүн болдог новшнууд вэ? Зөвхөн хулгай хийх гэж сонгогддог уу?
keyboard_arrow_up