ШУУРХАЙ: УИХ-ын дөрвөн гишүүнд ХИЛИЙН ХОРИГ тогтоох саналыг ШҮҮХЭД ИРҮҮЛЖЭЭ
2022 оны 5 сарын 26
Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гурван долоо хоногийн өмнө УИХ-д гаргасан. УИХ хоёр долоо хоногийн өмнө “...Түгдэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдсэн.
Тэгвэл Прокурорын байгууллагаас УИХ-ын зарим гишүүнд хилийн хориг тогтоох саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, УИХ-ын дөрвөн гишүүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хурал маргааш 15:00 цагт тус шүүхэд болох аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
637390
1 эможи
Лл
2022-05-26 16:06
Зөвөө
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс