Б.Бат-Эрдэнэ: УИХ-д дархлагдсан, ажилдаа ирдэггүй гишүүдийн нэрийг олон нийтэд зарлана
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүд улс төрийн зориг гаргаж УИХ-ын Ёс зүйн дүрмээ баталсан. Шинэ батлагдсан дүрмийн хүрээнд УИХ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь чуулган, байнгын хорооны ирц бүрддэггүй. Гишүүд хуралдаж чаддаггүй байсан байдал арилсан. Гэхдээ УИХ-д дархлагдсан, ажилдаа огт ирдэггүй нэр бүхий гишүүд бий. Эдгээр гишүүдийн нэрийг олон нийтэд зарлана"









