Ц.Туваан: Барааны үнийн өсөлт тэнгэрт туллаа. Ард түмний худалдан авах чадвар буурч байна
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан " Монголд байгаа хамгийн том мөнгө бол хувийн хэвшлийнхэн, араас нь төсвийн мөнгө орж байгаа. Бодлогын хувьд тодорхой өөрчлөлт хийхгүй бол ахиц дэвшил гарахгүй байна. Ард түмний дунд амжиргаа ядуурал маш их байна. Барааны үнийн өсөлт тэнгэрт туллаа. Инфлацийг албан ёсны байдлаар 14-15 хувь гэж гаргаж байгаа боловч яг бодитойгоор 20 гараад явчихсан. Ард түмний худалдан авах чадвар буурч байна. Төгрөгийн ханш уначихсан. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдлээ үүнтэй уялдуулж баталсан нь дээр байх" гэлээ.