УИХ-ын Тамгын газраас албан тушаалын сонгон шалгаруулалт зарлалаа
Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн ахлагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлалаа.
Бүртгүүлэхээр хүссэн иргэний хүсэлт, холбогдох баримт материалыг Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хаяглан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17.30 цагийн (сунгасан хугацаа) хооронд шуудангаар болон цахим tumentsetsegt@parliament.mn хаягаар хүлээн авна.
Иргэн бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, И-мэйл хаяг зэргийг тодорхой дурдсан байна.