УИХ-ын дарга Г.Занданшатар гэр бүлийн хамт мод тарьжээ
Дэлхийн гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар гэр бүлийн хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна. Тэрбээр энэ талаараа "Өрх айл болсон ойн энэ өдрөө гэргий, хүүхдүүдийнхээ хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Ханьтайгаа гэр бүл болоод 27 хаврыг хамтдаа үджээ.
Хүний амьдралын мөчлөгийг нэгэн модтой зүйрлэвэл жил ирэх тусам өөдөө тэмүүлж, хайр, хүндлэл, хичээл зүтгэл бүхнээрээ услан, тордсоор өдийг хүрчээ. Өнөөдөр хүрз, хувин барьсан хүүхэд, залуус энд тэндгүй харагдаж, цэцэрлэгт хүрээлэн маань хөл хөдөлгөөнтэй байна. Айл өрх бүрийн “амьдралын мод” өнө удаан жил өнгөжин, нахиалах болтугай" гэжээ.