Л.Бямбасүрэн: Үнэлгээний хүрээнд орон сууцыг худалдан борлуулж ЭМДС-д төвлөрүүлэн ажиллаж байгаа

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

Чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Гадуур шуугийад буй байрны асуудалд ямар нэгэн хууль зөрчсөн үү.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: “Капитал” банкнаас өрөө барагдуулах чиглэлд нэлээд ажилласан. “Капитал” банкны эрх хүлээн авагчаас “та бүхэн бэлэн мөнгөөр авахыг хүлээх юм бол зуун жил хүрэхгүй” гэсэн. Холбогдох газруудаас асуудлаа оруулаад хөрөнгө авсан. Манай байгууллага хүмүүст орон сууц бэлэглээгүй. АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас тендер зарлаж, хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн юм байна лээ. Үнэлгээний хүрээнд орон сууцыг худалдан борлуулж ЭМДС-д төвлөрүүлэх зорилготой ажиллаж байгаа. Сошиалд гарсан шиг байр бэлэглэсэн, дарга нар нь хувааж авсан асуудал байхгүй. Манай байгууллагад ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан ахмад ажилтан, төрийн үйлчилгээний ажилтан, төрийн захиргааны ажилтнуудаас эдгээр байранд орох саналаа өгсөн. Үнэлгээг нь бууруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ хүрээнд ажиллаж буй. Ипотекийн зээлд хамрагдаж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636952
0 эможи

keyboard_arrow_up