У.Хүрэлсүх: Хэдий болтол бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг ханган хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч миний бие УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байна. Хүнээ хамгаалах, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Хүнс эрүүл бол монгол хүн эрүүл байна.  Төрийн бодлогын цөм нь Монгол хүн.  Монгол хүний хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хамгамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүнс эрүүл байвал Монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал нь онцгой чухал асуудал болж байна.

Манай улс хүсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас авсан.  Аль юм болгон давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636929
5 эможи

keyboard_arrow_up