ЧУУЛГАН: Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Тэрээр хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлаар мэдээлэл хийх юм. Чуулганы хуралдаан 10.00 цагаас Ерөнхийлөгчийн мэдээллээр эхлэх аж.
Хуралдаанаар:
·Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/
·“Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
·“Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
·Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл
·Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариу сонсох
·Бусад









