Г.Дамдинням: Дарханы замын асуудлыг шалгуулах ажлыг Л.Халтар сайд та яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад гүйгээд байгаа юм бэ

2022 оны 5 сарын 05

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням " Олон улсын гэрээнд нэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид дотооддоо чанар стандартаа хангаж чадаж байгаа юу гэдэг нь дараагийн асуудал. Нөгөө л Дарханы зам. Гол магистраль замаа дөрвөн жил самарчхаад сууж байна. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуулт байна. Уншиж танилцуулахад, Дарханы авто замын эдврэл гэмтэлтэй холбогдуулан иргэд албан байгууллагад учирч буй хохирлыг хэн хариуцах юм. Хохирлын үндсийг тавьсан анхны үнэлгээний хороо, тодруулбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийж буй төслийн хоёр, дөрөвдүгээр багцыг Хятадын бүтэлгүй компанид хамгийн эхэлж өгсөн үнэлгээний хороог АТГ, хууль хяналтын байгууллагад шалгуул гэдэг хүсэлтийг Л.Халтар сайдад гурван удаа тавьсан. Та 3 удаа татгалзсан. Дарханы замаар явж буй иргэд, ААН-ийн хөрөнгөд учирч байгаа хохирлыг хэн барагдуулах вэ.  Энэ шалгуулах ажлыг яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад гүйгээд байгаа юм бэ. Өдөр тутамд тэр замаар явж байгаа хүмүүс хохирч байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636705
3 эможи

irgen
2022-05-06 01:13
ene balai bnaa. end tend hudkaa hutsad l bj bhiin. oor ologtoi yuch hiidegui yum uu
ИРГЭН
2022-05-05 18:34
ЭНЭ НӨХӨР ЗТЯ-ЫГ АВАХ ГЭЖ ИХ ҮЗЭЖ БАЙНА, ДАРХНЫ ЗАМААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГААД ХБ- ӨРӨӨ ЦАЙРУУЛАХ НЬ
keyboard_arrow_up