АТГ: УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин гаргана

2022 оны 5 сарын 03

Arslan.mn

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-д оруулсан. Уг саналын дагуу УИХ-ын чуулган өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдаж тус асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжээгүй билээ.

Тэгвэл УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа АТГ дахин гаргахаар болжээ.

Энэ талаар  АТГ-ын Мөрдөн шалгах III албаны дарга, ахлах комисар Ч.Жаргалбаатар "Хөгжлийн банкны эрх бүхий алба хаагчид зээл олгохдоо аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, зээл авахдаа алба хаагчдад хахууль өгсөн зэрэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 42 хүнийг яллагдагчаар татсан. Эдгээрийн 18 нь ААН-ын албан тушаалтай, 18 нь Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтай байгаа бол зургаа нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. Улс төрд нөлөө бүхий иргэдийн халдашгүй байдлын улмаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэл учир байгаа. Тиймээс бид энэ нөхцөл байдлын хуулийн дагуу прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. УИХ-ын зүгээс тус саналыг хүлээж аваагүй. УИХ шүүхийн байгууллага биш. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулахын тулд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг цуцлах саналыг дахиад бид эрх бүхий байгууллагад уламжилна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636633
0 эможи

keyboard_arrow_up