Л.Оюун-Эрдэнэ: Зарим агентлагийн дэд дарга нар УИХ-ын гишүүд рүү хандаж лобби хийхээ больё
Хуралдааны эхэнд 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өөрчлөлт өвдөлт өгнө. Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүд рүү хандаж лобби хийхээ больчих хэрэгтэй. Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуун, дэг журамтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй. Хэрэв энэ санал УИХ-д унавал Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Автомашины асуудал дээр мөн адил. Тэр машинтай, жолоочтой гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Тийм учраас эцсийн хэлэлцүүлэгт Засгийн газрын гаргасан саналыг гаргаж өгөхийг хүсье” гэлээ.