М.Оюунчимэг: Буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Цэцэрлэгийн асуудал зоригтой оруулж ирсэнд юуны өмнө талархаж байна. Мөн салаа утгатай зүйлээс болж буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье. Энэ бол айл руу орох жорлон гэж Төсвийн байнгын хорооны дарга буруу ойлголт төрүүлсэн. Манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Хэсэгчилсэн дэд бүтэц буюу дундын шугам барьж" асуудлыг шийдвэрлэхийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт 100 гаруй айл яндан, нүхэн жорлонгоосоо салсан. Энэ бол хэрэгтэй зүйл. Айл өрхийн хашаанд биш гудамж руу татах дундын шугамын төсөв Хотын төсөвт суудгаараа суугаад явах юм байна" гэв.