Ё.Баатарбилэг: Би буруугүй
Хөгжлийн Банкны хэрэгт нэр холбогдсон Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэгnau яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ.
УИХ-ын гишүүн дөрвөн гишүүн бүрэн эрхээзээ түдгэлзэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дөнгөж сая Халдашгүй байдлын дэд хорооны хуралд орж гарч ирлээ.
Энэ талаар түүнээс тодруулахад, "Хөгжлийн банкнаас зээл авсан компанийн захиралтай холбон шалгаж байгаа. Яллагдагчаар татах зүйл заалтыг би мэдэхгүй байна. Хуралдааны дэгээр би асуултад хариулах л үүрэгтэй. Сая хуралд ороход гишүүд надаас асуулт асуусан би хариулсан. Хуурай гүжир хариу үгүй гэж үг байдаг. Би буруугүй" гэлээ.