Н.Алтанхуяг: Гуя дагаж хүзүү гэдэг шиг л юм боллоо

2022 оны 4 сарын 27

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тайлбар өглөө.

Тэрбээр "Намайг есөн жилийн өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэрээр буруутгаж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх ганцхан хар замаар MCS-ийн машин явж байхад манай орон нутгийн Тавантолгойн машин шороогоор явдаг байсан. Нүүрсний үнэ унаад байсан тул зардлаа багасгах шаардлага гарч, энэ замыг “Эрдэнэс MGL”-д худалдан авч өгөх шийдвэр гаргасан юм. Ингэснээр тээврийн зардал хямдарч, хураамж нэмэгдсэн. Тэнд цугласан мөнгөөр эргүүлээд зээлээ төлөх тогтоол оруулж ирсэн. Ийм тогтоол гаргасан хэргээр намайг яллагдагч болгож байна.

Тогтоол гаргахдаа Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэж байна. Засгийн газраар асуудал оруулахдаа тухайн яам нь боловсруулж, ЗГХЭГ-т өгдөг. Ингээд ЗГХЭГ-аас бусад яам руу явуулж санал аваад, Засгийн газарт оруулж ирдэг. Намайг дэг зөрчсөн гэж яриад байгаагаас улс төр харагдаж байна. Би АТГ дээр очихдоо Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй холбогдуулан буруутгаж байгаа юм байх гэж бодсон. Тавантолгойн замыг 170 тэрбумаар авч, 324 тэрбум төгрөг цуглуулсан нь айлд ашигтай, “Эрдэнэс MGL”-д ашигтай зүйл болсон.

170 тэрбум төгрөгийг “Эрдэнэс MGL”-д Хөгжлийн банкнаас аваад төлөөгүй байгаа гэнэ. Энэ нь надад ямар хамаатай юм бэ. 324 тэрбум төгрөг олсон айл 170 тэрбум төгрөгийн өр төлөх боломжтой байсан байна.

Намайг улаан цайм буруутгах гэж байна. Хөгжлийн банкны асуудал гарч ирснээс хойш зохион байгуулалттай юм яваад байсан. Нэг намаас олон хүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд ирэхээр гуя дагаж хүзүү гэдэг шиг намайг дагуулж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636441
0 эможи

keyboard_arrow_up