Д.Тогтохсүрэн: НДШ-ийн буцаан олголтыг бүлгийн гишүүд ДЭМЖЛЭЭ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.
Хуралдаанаар төсвийн тодотголын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Бүлгийн хурлаар төсвийн тодотгол хэлэлцсэн. 2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг төсөвлөж байснаас 502 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасаж байна. Энэ шийдвэр төсвийн тодотгол батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Өмнө нь хийсэн төсвийн тодотгол дээр нийт төсөвт байгууллагын төсвөөс 15 хувийг хассан.
Хувь хүний төлдөг НДШ-ийн 50 хувийг буцаан олгох тухай төсвийн тодотголд тусгасан. Энэ нь төлөөд орж ирсэн шимтгэлийн 50 хувийг буцаан иргэнийхээ данс руу шилжүүлнэ гэсэн үг.
НДШ-ийн хувь хүний төлдөг шимтгэлээс 50 хувийг буцаан олгохыг бүлэг дэмжиж байгаа" гэв.









