Д.Ганбат: Монголд био лаборатори байгаа эсэхийг хөндлөнгийн экспертүүдээр шалгуулах хэрэгтэй
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
Сөрөг хүчний намаас зарим шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хавтгайрсан халамж эзэндээ очихгүй байна. Энэ бодлогоо эргэж хар. Төрийн албан хаагчдын орон тоо 200 гаруй мянга болж ямар ч хэрэггүй орон тоо, албан тушаалтнууд байна. Мөн шаардлагагүй олон сумд ч бий, тэдгээрийг нэгтгэх шаардлагатай. Баялгийн 10 хувийг эзэмшүүлэх, иргэдийг баялагтаа эзэн байх, ААН-үүдийг оролцуулж хувьчлал хийх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ.
Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргуулан найрсаг харилцаатай хөршдөө мэдэгдэх хэрэгтэй." гэлээ.