ШУУРХАЙ: АТГ-аас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ саналыг гаргажээ

2022 оны 4 сарын 15

Arslan.mn

УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ.

БШУ-ы сайдыг Хөгжлийн банкны хэрэгт шалгаагүй- Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдон, хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгуулж буй. УИХ-ын 2-3 гишүүнийг яллагдагчаар татах саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлжээ.

Баттай эх сурвалжуудын мэдээлснээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Г.Амартүвшин, Баянгол дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээсэн Х.Ганхуяг, Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүн болсон Г.Дамдинням нарт нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийн нотлох баримтуудад үндэслэн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санал гаргасан байна.

АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Х.Ганхуягийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид, түүний эгчийн удирддаг компанийн байранд нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ бүгдээс цуглуулсан нотлох баримтдаа үндэслэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан гэнэ. Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Үүнээс гадна НВЦ компани Хөгжлийн банкнаас зээл авахад Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын нөлөө байсан учраас дээрх хоёр хүнтэй хамт НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн аж.

Харин УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах ажиллагаа хараахан дуусаагүй, үргэлжилж буй юм.

Мөн АН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг, Орхон аймагт бие даан нэр дэвшиж сонгогдсон, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах санал НПГ-т байгуулсан, Хөгжлийн банкны гэх хэрэгт хяналт тавих прокурорын ажлын хэсэгт хүргүүлэхээр болжээ.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Би Хөгжлийн банкнаас зээл авсан асуудалд ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдэж буй ч түүнийг яллагдагчаар татаж шалгах үндэслэл бүрдсэн учраас АТГ-ынхан санал хүргүүлсэн байна. Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэнэ. Нэр бүхий гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд учруулсан нөхцөл байдал бий болсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах санал хяналтын прокурорууд Улсын ерөнхий прокурорт гаргах, эсэх, цаашлаад УИХ-д тэдний нэрийг өргөн барих, үгүй нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Нэр бүхий зарим цахим мэдээллийн хэрэгсэл болон УИХ-ын нэгэн гишүүн Хөгжлийн банкны гэх хэрэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн нэрийг холбогдуулан бичсэн. АТГ болон прокурорын байгууллагын ажлын хэсгийнхнээс энэ талаар тодруулахад “Түүнийг Хөгжлийн банктай холбоотой ямар нэг хэрэг, үйлдэлд холбогдуулан шалгасан зүйл одоогоор байхгүй. Ташаа мэдээлэл цацаж байгаа бололтой” хэмээсэн юм.

 

 

Бэлтгэсэн Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
636105
11 эможи

Зочин
2022-04-17 23:37
TANAI NAMIIHAN BUTEHGUI ARDCHILSAN NAMTAI YG ADILHAN ZALUU GISHUUDEER BAGAA BURDUULEED BUTSAAD UNAGAADAG HUGSHIN BURHINUUDAA TSEGTSELEECH
Зочин
2022-04-17 23:37
Энэ төрд чинь эх орноо тонон дээрэмдэгсэдээр дүүрцэн юм биш үү эрхэм МАНгийн дарга нараа. Яг төлбөрөө төлөөд явж байгаа Ганхуяг, Гарамжав мэтийн бизнес эрхлэгчээ хавчиж боож хэрэгт унагаачих гээд хэдэн бугширсан нөхдүүдээ авч үлдчих гээд хэт улайраад байгаа юм биш үү Эрхэм УИХ ын дарга аа та улс эх орноо бодоод ухамсар гаргаад ижил тэгш эрхтэйгээр асуудалд хандвал яасан юм ичдэггүй юм бэ тэр сахал махал чинь яасийн чадвал шалгаач тэгэээд
Зочин
2022-04-17 23:37
Энэ төрд чинь эх орноо тонон дээрэмдэгсэдээр дүүрцэн юм биш үү эрхэм МАНгийн дарга нараа. Яг төлбөрөө төлөөд явж байгаа Ганхуяг, Гарамжав мэтийн бизнес эрхлэгчээ хавчиж боож хэрэгт унагаачих гээд хэдэн бугширсан нөхдүүдээ авч үлдчих гээд хэт улайраад байгаа юм биш үү Эрхэм УИХ ын дарга аа та улс эх орноо бодоод ухамсар гаргаад ижил тэгш эрхтэйгээр асуудалд хандвал яасан юм ичдэггүй юм бэ тэр сахал махал чинь яасийн чадвал шалгаач тэгэээд
Баяр
2022-04-15 16:14
Барилаа хорилоо гэм буруугүй сулаллаа гэх бол ч яахав
Иргэд
2022-04-15 12:09
Яаж зүгээр байхав АН-ын ганц ч болов хүнийг чирэхгүй бол бүгд МАН идсэн нь нотлогдчихоод байдаг. Иргэд ам сайтай байпаг ганц ЕС яалтгүй Алтанхуяг мөн л дөө тийм болохоор унагаж дэвсэлж авахгүй бол болохгүй.
Adilaa
2022-04-15 11:34
Bugd hulgaich! Shorond ni hataa!!
Bb
2022-04-15 09:33
Huuchin burhinuudaa yaj ch chadahgyi baij shine zaluu gishyydee mohooh geed bdag yum uu
Р
2022-04-15 09:25
Танай сайт худал мэдээлэл оруулахаа болиоч, зүгээр хичээл зүтгэлтэй ажлаа хийж яваа хүнийг унагачих гээд үзээд байх юмаа
keyboard_arrow_up