Д.Далхжав, А.Батбаяр нарыг НДҮЗ-ийн хараат бус гишүүнээр томилохыг дэмжив

2022 оны 4 сарын 13

Arslan.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.04.12) хуралдаанаар  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд:

  • Мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Доржийн Далхжавыг
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Анхбаярын Батбаярыг томилох асуудлаар Хараат бус шинжээчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрхэн ойлгож буй талаар Д.Далхжав, А.Батбаяр нараас асууж, хариулт авав. Үргэлжлүүлэн Хараат бус шинжээчийг томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжигдлээ.

Хараат бус шинжээчээр томилогдсон Д.Далхжав, А.Батбаяр нарт нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд ирүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож, дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636000
0 эможи

keyboard_arrow_up