С.Энхболд: Казахстан болон Киргиз улс руу Монголд үйлдвэрлэсэн эмийг экспортлох боломж олгож байгаа
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаарх аудитын тайланг сонсож байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний маш чухал хэсэг нь эм. 2021 оны нэгдүгээр сард Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан. Өнгөрсөн онд эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих 52 байцаагчийг ажиллуулж эхэлсэн. Зайлшгүй шаардлагатай 15 нэр төрлийн 22 эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа. Эхний эм дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ.
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд томоохон өөрчлөлт хийнэ. Казахстан болон Киргиз улс руу Монголд үйлдвэрлэсэн эмийг экспортлох боломж олгож байгаа.