МАН-ын бүлэг ТӨСӨВТ ТОДОТГОЛ хийхийг дэмжжээ

2022 оны 4 сарын 11

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Бүлгээр хоёр асуудал хэлэлцсэн.

Нэгт, жагсагчдаас хүргүүлсэн шаардлагын талаар Л.Оюун-Эрдэнэ дарга бүлэгт мэдээлэл хийлээ.

Хоёрт, Үнэ тогтворжуулах хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг гарсан. Миний бие ахалж байна. Бид төлөвлөгөөгөө бүлгийн гишүүддээ танилцуулж, саналыг нь сонслоо. Бүлгийн гишүүдээс төсвийн тодотгол хийхийг дэмжлээ.

Ганцхан төсөвт тодотгол хийхээс гадна ТӨХК-иудын зардлыг танах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэн. Үүнийг хамтад нь хэлэлцэнэ. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635949
0 эможи

Иргэн
2022-04-11 17:09
АР хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэгч л болж байх шив.Төр дээр байгаа хулгөйч,луйварчдаас мөнгөө авах хэрэгтэй ш дээ
keyboard_arrow_up