У.Хүрэлсүх: Бид нэргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л байдалтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр (2022.04.11) УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бид нэргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л байдалтай байна. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин шатахууны асуудал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг анхааруулсныг санаж байгаа байх. Дэлхий даяар нөхцөл байдал сайнгүй байна.
Вирусний асуудал залгаад, Орос Украины асуудал үүслээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын түүхий тосны үнэ хоёр дахин, хүнсний бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар нэмэгдсэн. УИХ, Засгийн газар харилцан уялдаатай ажиллаж, хурдан арга хэмжээ ав." гэв