УИХ-ын гишүүн Б.Бейсений АВЛИГЫН ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлнэ
УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох авлигын хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлэхээр болжээ.
Тодруулбал, Б.Бейсенийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн эмч нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт татан шалгаж буй талаар өмнө нь мэдээлж байсан.
Эл хэрэг өдгөө жил гаруй болж буй ч хэрэг нь шийдэгдээгүй.
Эргэн сануулахад, нийт 251 хавтас болсон хэргийг Ховд аймгийн Прокурорын газраас хянаад, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон түүнд хахууль өгсөн өөр нэг яллагдагчийн үйлдлийг тусгаарлаж, бусад 49 хүнд дээр дурдсан зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү энэ оны эхэнл хүргүүлсэн билээ.