ЧУУЛГАН: Тагнуулын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаалттай хэлэлцэнэ
2022 оны 4 сарын 07
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас товлогджээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- · Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- · Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
- · “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- · Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- · Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад, Ш.Адьшаагаас Эрчим хүчний сайдад тус тус хандаж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635820
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс