Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал гаргасан ГИШҮҮДЭД хэн хэн багтсан бэ

2022 оны 4 сарын 06

Arslan.mnХөгжлийн банкны хэргийг бас л ЖДҮ-гийн хэрэг шиг АТГ-аас гэхэд л 10 мөрдөгч, ЭЦА-ны тэр тооны мөрдөгч нийлсэн ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Мөн уг хэрэгт холбоотой найдваргүй зээлдэгч компанийн захирал, ажилтнууд, Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг бараг бүгдийг нь цагдан хориод байгаа юм.

Ер нь бол мөрдөгч, прокурорын саналаар хэргийн холбогдогчдыг цагдан хорьж шалгаж буй нь хэргийн мөрдөх ажиллагаанд нэмрээ өгч буй бололтой юм. Учир нь захирлууд ам нээж, цаад эздээ нэрлээд эхэлжээ. Цаад эзэд гэдэг нь голдуу УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн нэрс гарч ирж байна.

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийнхэн нээлттэй сонсголын үеэр АТГ-т шалгуулах шаардлагатай 20 улстөрчийн нэрийг зарласан билээ. Тэрхүү жагсаалтад багтсан УИХ-ын гишүүд байх магадлал өндөр бөгөөд  одоогоор УИХ-ын 5-6 гишүүний хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байна.

Тухайн жагсаалтад одоогийн УИХ-ын гишүүдээс Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Бямбацогт болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын нэрс багтсан байдаг.

Тиймээс Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар бэлдэж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээллээр, Улсын ерөнхий прокурор эхлээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635801
10 эможи

Irgen
2022-04-07 14:03
ENKN-AMGAANG OVOO YUM KHIIJ BNA GJ BODSON YUMSAN
ард
2022-04-06 21:09
ийм нөхөд л гэр бүлээрээ туйлж, тансаглаад хөгжилд олон жил чөдөр болж ирлээ
уих
2022-04-06 14:17
Хулгайчид мѳнгѳтэй болоод,Уих.н гишүүн болж хамнаалалтанд орохоор зүтгэдэг нь тодорхой.хэн нь хэн бсан ч,ямар гавьяа байгуулсан ч тэр 1 бүрчлэн шалгаж тогтоон хариуцлагыг нь үүрүүл.битгий ѳрѳвд.ингэж бж л тѳр тунгалагшиж эхлэнэ.наад хувалз,хулгайчууд чинь гэмгүй царайлж бга шүү
Зочин
2022-04-06 14:09
Сайд энхамгалан чинь л хурдтай поп доо. Мөнгө, албан тушаал 2 ыг шааж бна даа
keyboard_arrow_up