Н.Учрал гишүүн төрийн түшээд “амьдралаас хэт хол тасарчихсан“ гэдгээ батлав
"Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо" /НАМЗХ/-ны 25 жилийн ойн хүрээнд ээлжит бус Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд "Олон улсын хүүхдийн Найрамдал төв"-д болсон билээ.
Уг хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын хэлсэн үг нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Тэрээр "НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна. " гэжээ.
Угтаа бол дундаж хэрэглээтэй нэг айл сард 1,100,000 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэж бодвол худалдан авалтын буцаан олголт 60 мянган төгрөг болох нь. Тэгэхээр буцаан олголт 60 мянган төгрөгөөрөө гурван сар амьдрах шаардлагатай болох нь.
Н.Учрал гишүүний хэлснээр бол 60 мянган төгрөгөөр гурван сар амьдрах юм байна. Ингэж хэлснээрээ төрийн түшээд амьдралаас бүр хэт хол тасарчихсан гэдгээ баталж байна.
Жирийн иргэд улстөрчид, бизнесмэнүүдийн адил хэдэн саяар нь НӨАТ-ын баримт уншуулдаггүй учир, буцаан олголт нь төдийлөн их байдаггүй. Тиймээс энгийн иргэний улиралд авах НӨАТ-ын мөнгө амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй хэмээн цахим орчинд иргэд бухимдлаа ийнхүү илэрхийлж байна.