Г.Дамдинням: Л.Халтар сайдаа ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ

2022 оны 3 сарын 31

Arslan.mn

 “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. 

Үргэлжлүүлэн "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Л.Халтар сайд аа ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ. Дөрвөн жилийн өмнө хийсэн гэрээ энэ жил яагаад тусгагдаагүй талаар асуутал барилгын ажлын талаар яриад тэс өөр хариулт өгөх юм. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр нэгдүгээр сарын 17-нд ажлын хэсэг очиж ажиллахад танай яамныхны танилцуулсан төлөвлөгөөнд барилгын ажил хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж байсан. Би худал яриагүй. Хоёрдугаарт инженер, техникийн ажилчдаар Л.Халтар сайд та өөрийнхөө чадваргүй байгаа байдлыг нуухгүй ээ. Яам ажиллаж чадахгүй байна. Битгий гэмгүй хүмүүсийн ард нуугдаад бай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
635701
4 эможи

Зочин
2022-04-02 18:25
Халтар үнэхээр чадваргүй амьтан шүү дээ. Яамны ажлыг самарч бгаа, Дарханы замаар харахад л ойлгомжтой шүү дээ.
Батгэрэл
2022-04-01 01:24
Энэ залуу гишүүнийг дэмждэг. Шударга хэлье гэснээ хэнээс ч эмээлгүй хэлдэг шүүмжилдэг. Даоханчуудын төлөө байнга л ажиллаж байдагт нь баярлаж бна. Зарим нэг юу ч хийхгүй эгэ хүнийг ямар хүн гэдгийг нь мэдэхгүй уулзаж үзээгүй мөртлөө шууд л муулах доромжлох нь утгагүй л дээ. Хэнийг үууп гаднаас нь харж дүгнэх хэрэггүй байх.
Зочин
2022-03-31 19:29
Халтар ч халтар, болохгуй байгаа нь ч унэн л байх, гэхдээ л Дамдинням шиг хегжлийн банк ухчихаагуй л байх, Халтарыг чадахаараа л зутгэж байгаа гэж боддог, хичнээн сайд ч гэлээ хуч хурэхгуй, шийдэж дийлэхгуй юм байдаг л бай доо
иргэн
2022-03-31 16:04
ухаж заръя гэсэн үндэсний бодлоготой засаг юу ч хийхэв дээ
keyboard_arrow_up