З.Мэндсайхан: Экспортод гарч байгаа ХАА-н салбарын бүтээгдэхүүний 95 хувь нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн байна

2022 оны 3 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариутай танилцаж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа боловч хангалттай түвшинд биш. Үүн дээр Засгийн газраас дэмжлэг үзүүлж байна. Ноолуурын салбарт жилд ойролцоогоор гурван хувийн хүүтэй 100-150 тэрбум төгрөгийн зээлийг тогтмол гаргадаг. Арьс, ширний үйлдвэрүүдэд 15 тэрбум, ноосны салбарт 25 тэрбум төгрөг буюу нийтдээ 40 тэрбум төгрөгийг боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор гаргасан.

Экспортод гарч байгаа хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 95 хувь нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн байна. Үүний 90 хувь нь ноолууран бүтээгдэхүүн. Тэгэхээр зэрэг бид нарын хувьд ноолуур шавхагдашгүй бөгөөд эргэн төлждөг баялаг. Үүн дээрээ илүү нэмүү өртөг шингэсэн боловсруулалтын түвшинд хүргэх шаардлагатай. Ирэх дөрөвдүгээр сард багтаан ноолуурыг самнаснаас дээш боловсруулалтыг хийж байж экспортод гаргах техник зохицуулалтыг Засгийн газар батална. Төслийг нь бид бэлдээд дууссан. Дарханы арьс, ширний цогцолборын хувьд хувийн хэвшил Хөгжлийн банкаас бонд гаргах замаар санхүүжүүлсэн. Дэд бүтцийн ажил нь хийгдсэн. Үүнээс цааш ажил нь яваагүй. Засгийн газар “Дархан арьс ширний цогцолбор” бүтээн байгуулалт гэх нэртэй төрийн өмчит компанийг байгуулсан. Энэ хүрээнд Италийн компанитай хамтран зураг төсөл хийж, тоног төхөөрөмжийн сонголт болон ТЭЗҮ-ээ баталсан. Үндэсний аудитын газраар Дарханы арьс, ширний цогцолборт хувийн хэвшлүүдийн хийж гүйцэтгэсэн ажлуудад дүгнэлт хийлгэсэн. Эрдэнэт үйлдвэр мөн нийгмийн хариуцлагын хүрээнд дарханы арьс, ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Энэ мөнгийг ойрын хугацаанд ААН-үүд рүү татан төвлөрүүлэхээр хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635596
0 эможи

keyboard_arrow_up