Т.Доржханд: Чөлөөт бүс байгуулахыг дэмжинэ. Дэд бүтцийг шийдэхийн тулд төсөв чухал

2022 оны 3 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэж байна. Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр Хөшигийн хөндий рүү таталцал бий болж, шинжлэх ухаан, инновацад суурилсан их дээд сургуулиудын хотхон бий болно гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Агуулгын хувьд дэмжиж байгаа.  "Шинэ сэргэлтийн бодлого" гээд баахан том, том төслүүд танилцуулж байна. Хийх нь зөв. Өчигдөр байнгын хороон дээр концессоор хийх талаар ярьсан. Дэд бүтцийн санхүүжилтийг хийхийн тулд концессоор хийвэл зардал их, эрсдэл өндөр. Эрсдэлийг нь Засгийн газар үүрч баталгаа гаргана гэсэн үг. Концесс өрийн бүртгэлээр 100 хувь бүртгэгддэг. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 69 хувийг эзэлж байна. Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын хувьд нэг хүнд ногдох өрөөрөө Монголын Засгийн газар тэргүүлж байна. Үүнээс үүдэн эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж байна. Мөнгө байхгүй бол ажил явахгүй. Сангийн яамныхан сайн мэдэж байгаа. Дэд бүтцийг шийдэхийн тулд төсөв чухал. Төсөв дээрээ энэ асуудлыг яаж тусгах төлөвлөлтөө гаргаж ирээд хувийн сектор нь дэд бүтэц дээр санхүүжилтээ хийх нь зөв. Яг ямар эх үүсвэрээр дэд бүтцийг шийдэх вэ?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635406
0 эможи

Зочин
2022-03-17 21:30
Эхлээд Алтанбулаг, Замын үүдийн чөлөөт бүсээ бүс шиг бүс болгоо Доржханда гуай...
keyboard_arrow_up