Г.Занданшатар: Иргэдийн хувьд орлогоос нь бүхэлд нь татвар авна гэж ташаа ойлгож байна

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

УИХ-ын даргын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан “УИХ ба сэтгүүл зүй” цуврал сургалтыг зохион байгуулж буй. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авах талаар УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа асуудал байхгүй. Харин нийгэмд ойлголцол, зөвшилцөл бий болгох хүрээнд дэвшүүлж буй санаа.  2.5 сая төгрөгийн тухайд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орох шаардлагад орлогын шаталсан татварыг тогтоох үүрэг хүлээсэн ч бид биелүүлж чадаагүй. Үүнийг тогтоогоод нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч цуцалсан байдаг. Үүн дээр алдаатай байсан нэг зүйл нь орлогыг 2.5 сая төгрөг гэж хэт доогуур тогтоосон. Нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг бий болгохын тулд шаталсан татварт шилжих нь зөв. Иргэдийн хувьд орлогоос нь бүхэлд нь татвар авна гэж ташаа ойлгож байна.

Тухайлбал төрөөс шаталсан татварын босгыг 2.5 саяар тогтоосон гэж үзвэл гурван сая төгрөгийн цалинтай иргэний хувьд 2.5 саяас илүү гарч буй 500 мянган төгрөгөөсөө таван хувийн татвар төлөх юм. Үндсэндээ 25 мянган төгрөгийн татвар нэмж төлнө л гэсэн үг юм. Түүнээс биш нийт төлж байгаа татвар дээр таван хувийг нэмэхгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
635240
2 эможи

УГ НЬ ТЭЭ...
2022-03-13 13:15
ЯАВАЛ ИРГЭДДЭЭ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛЖ ӨГӨХ ҮҮ. ЯАВАЛ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БАЙЛГАХ УУ. ЯАВАЛ ИРГЭДЭЭСЭЭ ТАТВАР АВАХГҮЙ БАЙХ УУ ЯАВАЛ ИРГЭД МААНЬ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ УУ ГЭЖ Л ТӨР ЗАСАГ МААНЬ АЖИЛЛАДАГ БОЛ ... ТЭ. ЭСРЭГЭЭР НЬ ХИЙГЭЭД БАЙХ ШИГ_
Энхбааатар
2022-03-12 19:04
за мэдэхгүй юм даа ямар ч учиртай юм ХОАТ 10% дээрээ нэмэхгүй 2.5 аас цалин авбал авсан зөрүү мөнгөнийхөө 5% иар татвар төлөх юм уу? Жнь: 2.7 авбал 200к зөрүүтэй 200к ийн 5% гэхээр 10к татвар өгөх юм байна тэ
keyboard_arrow_up