Хөгжлийн банкны хуульд тусгаагүй байхад ирээдүйн орлогыг барьцаалан компаниудад ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

2022 оны 2 сарын 23

Arslan.mn

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх мэдээллийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа. Хөгжлийн банкны Эрсдэлийн санд 585 орчим тэрбум төгрөг байсныг Монголбанк 1.3 их наяд төгрөг болгох зөвлөмж өгч, нэмэгдүүлсэн. Тус банк 2012-2021 оны хооронд нийт 74 төсөлд зээл олгосноос 21 нь зориулалтын бусаар зээлийн хөрөнгөө зарцуулжээ.

Нийт зээлийн багцын     

  • 687 тэрбум чанаргүй
  • 500 орчим тэрбум төгрөг анхаарал хандуулах. Үүнд 5 зээл бий. "Эрдэнэс Монгол", Эрчим хүчний яамны зээлүүд багтана. 
  • 131 тэрбум төгрөгийн зээл хэвийн байна.

Зээлийг зориулалтаар нь авч үзвэл

  • 48 хувь нь боловсруулах үйлдвэрт,
  • 25 хувь нь барилгын салбарт,
  • 12 хувь нь уул уурхайн салбарт бусад нь цахилгаан тээвэр, агуулах, санхүү болон даатгалын үйлчилгээнд хамаарч байна. 

797.8 тэрбум төгрөгийн зээл нэг жил хүртэлх хугацаа хэтрэлттэй байна. 1-2 жилийн хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг, 2-3 жилийн хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг, 3 жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байна. Хэвийн зээлтэй  20 аж ахуйн нэгж байгаа. 

Анхаарал хандуулах таван зээл байна. Үүнд, Эрчим хүчний яам, Ган-Хүдэр, Монгол Эм Импекс зэрэг компанийн анхаарал хандуулах зээл бий.  

Өнөөдрийн байдлаар 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийгээд байна. Амжилттай хэрэгжиж байгаа найман төсөл бий. Шалгалтын ажил үргэлжилж байна. Хөгжлийн Банк зургаан шаардлагын гурвыг нь хангаж байгаа" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634759
0 эможи

keyboard_arrow_up