ТАНИЛЦ : жилийн 227 сая төгрөгийн орлоготой Швейцарт суух шинэ ЭЛЧИН САЙД
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гурван элчин сайдыг шинээр томилохыг дэмжлээ. Тэдгээрийн нэг нь Швейцарт суух элчих сайд Д.Гэрэлмаа юм.
Д.Гэрэлмаа гэж хэн бэ :
Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа одоогоор Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрбээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлтэй.
Элчин сайд Д.Гэрэлмаагийн товч намтар
- 1976 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль
- 1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал
- 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль
- 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль,
- 2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн,
- 1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн,
- 2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газрын атташе,
- 2003-2007 онд Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
- 2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
- 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
- 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,
- 2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал
-
Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 570 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн нийтийн орон сууцтай, өөр үл хөдлөх эд хөрөнгөгүй гэж мэдүүлжээ. 220 сая төгрөгийн үнэ бүхий авто машин, 917 сая төгрөгийн хадгаламж, 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг байна.
-
Мэдүүлэг гаргагчийн өөрийн орлого
2017 онд 18 сая төгрөг
2018 онд 25 сая төгрөг
2019 онд 14 сая төгрөг
2020 онд 31 сая төгрөг -
Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн орлого
2017 онд 97.00 мянган төгрөг
2018 онд 123 сая
2019 онд 102 сая
2020 онд 227 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.