ТАНИЛЦ : хэл усгүй хэмээн шүүмжлэгдэж буй БНСУ-д суух ЭЛЧИН САЙД
УИХ-ын өнөөдрийн чуулганаар гурван элчин сайдыг шинээр томилохыг дэмжлээ. Тэгвэл тэдгээрийн нэг болох БНСУ-д суух элчин сайд Э.Сарантогос нь солонгос хэлгүй хэмээн УИХ-ын гишүүдээс шүүмжлэл авсан билээ. Солонгос хэлгүй элчин сайд хэр сайн ажиллаж чадах вэ гэдэг эргэлзээтэй. Учир нь тухайн улсын хэлийг мэддэг байх нь соёл, хийх ажлын цар хүрээнд их хамаатай байдгийг албаныхан онцолж байв.
Э.Сарантогос гэж хэн бэ
БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажилласан. Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцжээ. Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан.
Манай улсаас жилд 100 мянга орчим иргэн БНСУ-д боловсол эзэмших, аялах, эрүүл мэндийн үйлчилгаа авах, ажил хийх зорилгоор очдог байна. Иймд тус улсад ажиллах Элчин сайдад өндөр хариуцлага ногдоно. Солонгос хэлтэй Элчин сайд томилох шаардлагатайг УИХ-ын зарим гишүүн онцлов.
Элчин сайд Э.Сарантогосын товч намтар :
- 1975 онд Улаанбаатар хотод төрсөн 1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр),
- 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр), 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),
- 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн
- 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга
- 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга
- 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
- 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
- 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал
Э.Сарантогос Элчин сайд 300 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууцтай, амины сууцгүй, зуслангийн байшингүй, хашаа байшингүй, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. 16 сая төгрөгийн хадгаламжтай.
Мэдүүлэг гаргагчийн орлого, мянган төгрөгөөр
2017 онд 113.454
2018 онд 110.555
2019 онд 23011
2020 онд 33811
Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн орлого, мянган төгрөгөөр
2017 онд 18740
2018 онд 31598
2019 онд 34970
2020 онд 59020