Ковидын үед улсын төсвөөс 1059 тоглолт, контентыг хичнээн төгрөгөөр хийснээ ТАЙЛАГНАСАНГҮЙ

2022 оны 1 сарын 04

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 04-ний өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байгаа билээ.  Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна. 

Arslan.mn

Мэдээлэл сонсох үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр мэдээлэл өгөхдөө "10 их наядын төлөвлөгөөнд манай яамны шууд хариуцах гурван асуудал байсан. Нийгмийн сэтгэлзүйг дэмжих, соён гэгээрүүлэх арга хэмжээнүүд байсан. Үүнтэй холбоотойгоор найман контент бэлтгэж, 16 телевизээр давхардсан тоогоор 5.2 сая хүнд хүргэсэн.  Харин “Наадам” контентыг Ардын хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас 980 сая төгрөг гаргаж зохион байгуулсан" хэмээлээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуралдааны үеэр "Цар тахлын үед 1,059 тоглолт, контент бэлтгэсэн гэж байна. “Карантин 14”, “Ковидгүй зуны төлөө”, “Мэдээллийн урсгал” гэхчлэн. Тухайн үед үүнийг улсын төсвөөс хийгээгүй, уран бүтээлчид өөрсдөө хийж байгаа гээд байсан. Энэ нэвтрүүлгүүдийг төсвөөс хийсэн юм уу. Эдгээр нэвтрүүлгийг улсын төсвийн хэдэн төгрөгөөр хийсэн бэ" хэмээн ажлын хэсгээс асуухад дорвитой хариулт өгч чадаагүй юм. 

Өнөөдрийн байнгын хороогоор ажлын хэсгийн гишүүд "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар тайлан нь шаардлага хангахгүй, өгч буй тайлбар нь товч, бүрхэг байсанд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Түүнчлэн тайлбар хийхээс зайлсхийж яамдын сайдууд нь ирээгүй юм. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633665
0 эможи

Төрөөрөө Төрийн албаараа дүүрэн хулгайч нар
2022-01-04 13:59
Төсөвийн хулгайч нар
keyboard_arrow_up