УИХ: Шинэ жилийн баярын сиймхийг ашиглаж, өнөө орой Ковидын хуулийг батлах гэж байна

2021 оны 12 сарын 28

Өнөөдөр /2021.12.28/ УИХ-ын чуулган 16.00 цагаас хуралдахаар товложээ. Ингэхдээ ковидын гэгддэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Оюу толгой төсөлд холбогдох тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Arslan.mn

Уг нь УИХ-ын чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг. Харин долоо хоногийн эхэн өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороод хуралдаж, УИХ-ын чуулгандаа бэлтгэнэ. Гэвч мягмар гарагт, бүх нийтийн амралтын өмнөх өдөр хуралдаан товлосон нь энэ болж байна.

Засгийн газар лхагва гараг бүрд хуралддаг ч маргааш бүх нийтийн амралтын өдөр тохиох тул пүрэв гарагт болгож хойшлуулаад байна. Харин УИХ-ын чуулганы тухайд хуралддаг өдөр нь ажлын өдөр таарч байгаа. Гэвч үл мэдэгдэх шалтгаанаар дээрх хоёр хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхээр оруулж иржээ.

Эдгээр өдрүүдэд улс орон даяар шинэ жилийн баярын уур амьсгал орж, хүмүүс тэр бүр асуудалд анхаарлаа хандуулах нь суларсан үе. Гэтэл энэ үеийг ашиглаж УИХ өнөөдөр олны эсэргүүцээд байсан Ковидын хуулийг хэлэлцэж, сунгахаар болсон сурагтай. Хэрэв Ковидын хууль дахин сунгагдвал төрийн албанд ямар сонгон шалгаруулалтгүй намын томилгоо эмч, төгсгөлгүй үргэлжлэх бөгөөд МАН-ын хувьд эрх мэдлийн хүрээгээ тэлэх таатай боломж бүрдэх юм. 

Ковидын хуулийг сунгах нь энэ хүнд хэцүү цаг үед төсвийн мөнгийг хайр хамгүй үрэх, чадваргүй намын гишүүдээр төрийн алба дүүрэх, төрийн байгууллагын уялдаа холбоо, зарчимын асуудлууд ч мөн хөндөгдөх юм. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлэг, ХҮН нам, олон нийтийн шүүмлэлийг дагуулаад буй Ковидын хууль эрх баригчдын тааллаар сунгагдах нь тодорхой болжээ. 

УИХ-ын чуулганы хувьд өнөөдөр, пүрэв, баасан гарагуудад мөн хуралдахаар болжээ. 

 

 

 

 

 

 

УИХ-ын чуулган маргааш мөн хүндэтгэлийн хуралдаан хийгээд, пүрэв, баасан гарагт ч мөн хуралдахаар товлосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633556
0 эможи

Зочин
2021-12-29 22:29
Яадгийн хийжил байг яаж ч чадахгүй байж
батлаж л байг
2021-12-28 13:32
ТА нар өөрсдөө сонгочихоод одоо ДЭМИЙ зүйл ярих хэрэг алга. НЭГЭНТ засгийн эрх гарт байхад МАН хүссэнээ л хийнэ
keyboard_arrow_up