ЧУУЛГАН: Монголд ажиллаж буй гадаадын 6045 иргэний 36 хувь нь УУЛ УУРХАЙН салбарт ажиллаж байна

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж байна. Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч буй юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Манай улсад гадаадын хэдэн хүн ажиллаж байгаа вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Одоогийн байдлаар Монгол Улсад гадаадын 6045 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна.  Үүний

  • 36 хувийг уул уурхайн салбарт
  • 26 хувийг барилгын салбарт
  • 11 хувийн боловсролын салбарт ажиллаж буй хүмүүс эзэлж байна. 

Ирэх жилийн хувьд дээрх тоо өсөн нэмэгдэх байх. Цар тахлын үед гадаадад амьдарч буй иргэдээс Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг Консулын ерөнхий газар, УОК-ын зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байсан. Тухайн иргэдийн дийлэнх нь эргээд өөрсдийн оршин сууж байсан улс руу явсан. БНСУ-руу гэрээгээр ажиллах зөвшөөрөл авсан иргэдийн хувьд жил гаруй хугацаанд хүлээж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632846
0 эможи

keyboard_arrow_up