ЧУУЛГАН: БНСУ-д ажиллах зөвшөөрөл авсан иргэдийг ирэх сараас хүлээж авна гэдгээ СОЛОНГОСЫН ТАЛ МЭДЭГДСЭН
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж байна. Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч буй юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Одоогийн байдлаар Монгол Улсад гадаадын 6045 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Ирэх жилийн хувьд дээрх тоо өсөн нэмэгдэх байх. Цар тахлын үед гадаадад амьдарч буй иргэдээс Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг Консулын ерөнхий газар, УОК-ын зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байсан. Тухайн иргэдийн дийлэнх нь эргээд өөрсдийн оршин сууж байсан улс руу явсан. БНСУ-руу гэрээгээр ажиллах зөвшөөрөл авсан иргэдийн хувьд жил гаруй хугацаанд хүлээж байна. БНСУ-аас сайн мэдээ ирүүлсэн нь ирэх сараас иргэдийг хүлээж авах шийдвэрийг гаргаж буйг эхний ээлжид ирүүлсэн.