С.Чинзориг: Хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч буй юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:  "Хуулийг дэмжиж байна. Хоёр жилийн хугацаанд судалж, ажилласан. Энэ хууль батлагдаад 20 жил болчихсон байна. Өмнөх хуулиасаа давуу болгож байгаа нь зөвхөн хуулийн этгээд гадаадаас ажиллах хүч авах, илгээх зохицуулалт юм. Засгийн газар аль болох гаднаас ажиллах хүч авахыг багасгах бодлого барьж байна. Манай Засгийн газрын үед 50 хувь бууруулж чадсан. Бид олон ажил ярьж байна. Дотооддоо ажиллах хүч олдохгүй, гадагшаа яваад байна гэж. Энэ хоёр талтай шүү. Цалин хөлстэй ч холбоотой байдаг. Монголын хүн амын 29.9 хувь бараг 30 хувь нь ядуу амьдарч байна. Тэднийг бүр нэн ядуу руу оруулчихгүйн тулд халамжийн бодлогыг барьдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632842
0 эможи

Иргэн
2021-11-21 07:04
Юу хуцаад байгаан бэ. Тал нь ядуу байна Тийм байж 32 тэрбумаар хөшөө баоина ч гэхшиг.
keyboard_arrow_up